2010

“Монгол хэл соёлын зуслан” амжилттай хичээллэлээ

 

Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа “Монгол хэл соёлын зуслан” амжилттай хичээллэж өндөрлөлөө.

Индиана мужийн Блүүмингтон хотноо энэ удаад бид АНУ-ын 6 өөр мужаас 33 монгол хүүхэд хүлээн авч, монгол хэл, түүх, соёлын хичээл болон дуу, бүжиг, гар урлал заав. Хамгийн бага нь долоо, том нь арван зургаан настай хүүхдүүд цугласан юм.

Эхний хэдэн өдрийн мэдээллийг хүргэсэн учраас энэ удаад та бүхэндээ сүүлийн өдрүүдэд хүүхдүүд маань юу хийснийг мэдээлье.

 

8 сарын 7-ны өдөр тэр чигээрээ зуслангаас гадуур үйл ажиллагаатай байлаа. Эхлээд сагс, хөлбөмбөг тоглоод, дараа нь “фрисби голф” гэж спорт тоглож сурав. Фрисби голф-ын багш Брөди, тийм спортоор хичээллэдэг тав зургаан нөхдийн хамт биднийг хүлээн авсан юм. Ингээд хүүхдүүдийг 5 хэсэгт хуваан спортоо зааж өглөө. Дүрэм нь голф шиг нэг нэг нүхэнд оруулаад цаашилна, гэхдээ голфын бөмбөгийн оронд фрисби-ны таваг шидэж оруулдаг тоглоом юм байна. Фрисбины тэр багш нар сайхан сэтгэлтэй улс, цаг заваа барж хүүхдүүдэд тоглоом зааж байгаа мөртлөө халуун наранд ам нь цангана гээд уух юм, нэг удаагийн аяга гээд бүх юмаа өөрсдөө бэлдээд иржээ. Тэгээд хичээлийнхээ дараа бүх хүүхдэд дурсгал болгож нэг нэг жижиг фрисби таваг бэлэглэсэн юм.

Тэндээс гараад бид жил болгон очдог усан парктаа зочиллоо. Брайн паркт хүүхдүүд сэлж, тоглохдоо их дуртай байдаг.

8 сарын 8-ны өдөр, өглөө нь хоёр ангидаа хичээл заав. Нараа багш, Энхээ багш хоёр бага хүүхдүүдэд монгол хэлний хичээл орсон бол Саруул багш том ангид “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн тойм” лекц-хичээл заалаа.

Энэ өдөр үдээс хойш Жефферсонвилл хотоос хөлбөмбөгийн спортын мастер Рэнцэнсамбуугаар ахлуулсан охид хөвгүүдийн спортын баг хүрэлцэн ирж, зуслангийн хүүхдүүдтэй нөхөрсөг уулзалт тоглолт юм. Сагс, волейбол хоёр төрлөөр халз тоглоход манай хүүхдүүд аль алинд нь хожиж, гарамгай амжилт гаргасныг хэлэхэд таатай байна.

Тэмцээний дараа Жефферсонвиллийнхан, зуслангийн хүүхдүүд бүгд хамтдаа “Нэг л мэдэхэд уулзана даа” хэмээх дууг сурч, үгийг нь англи хэлэнд буулгалаа. Үгээ сайн мэдэрч, их хөөрхөн орчуулсан, зургаан ч өөр орчуулга байгаа, та бүхэнд хүүхдүүдийнхээ орчуулгыг доор тусад нь мэдээ болгон хүргэх болно.

Энэ өдрийн хамгийн сүүлчийн үйл ажиллагаа нь холын хотоос ирсэн зочин хүүхдүүдтэйгээ хийсэн диско бүжиг байлаа.

8 сарын 9-ний өдөр, өглөө Индианагийн Их сургуулийн япон оюутан Такэрү, Японд олон жил амьдарсан монгол оюутан Учика нар ирж, эхлээд Япон улсын тухай мэдээлэл өгөөд, дараа нь Япон гэхээр хүүхдүүдэд хамгийн түрүүн юу бодогдож байгааг асууж мэдүүтээ, тэдний хариулт болох самурай, сумо, суши, нинжа гэж юу болох тухай ярьж өглөө. Үүний дараа Япон хэлээр ойр зуурын үг зааж өгөөд, дараа нь оригами хэрхэн хийдгийг зааж, өөрсдөөр нь цаасан тогоруу хийлгэв. Эцэст нь бүх хүүхдийн нэрийг япон үсгээр бичиж өгөөд өөрсдөөр нь бичүүллээ.

Үдээс хойш зусланд амарч байгаа Мөнх-Оргилын аав ээж хоёр буюу Чикагогийн “Соёмбо” хамтлагийн гишүүд болох Мөнхбат, Сувдаа нар даралтат хөгжмөө авчирч байгаад хүүхдүүдэд монгол дуу заалаа. “Бага насаа хайрлая”, “Миний аав адуучин” гэсэн хёр сайхан дууг хөгжимтэй заасан болохоор хүүхдүүд маань маш сайн сурсан юм.

Үүний дараа нэрт дуучин Жон Мэллэнкампын хадам ээж,  супер модель Элайн Мелленкампын ( http://www.elainemellencamp.com/ ) ээж, хатагтай Лин хүрэлцэн ирж, хүүхдүүдэд маань эрхин бугуйвч хэрхэн хийхийг зааж, хүүхдүүд маань ч бүгд өөр өөртөө идэвхийлэн хийж авав. Үйлдсэн эрхийг нь Ажаа гэгээн аравнайлж өгсөн болно. Америкийн рок попын хамгийн том оддын нэг Жон Мэлэнкампын ээжээр заалгаж хийлгээд, Ажаа гэгээнээр аравнайлуулсан гэхээр их л нандин эд болох юм, эцэг эхчүүд нь сайтар нандигнан хадгална биз ээ.

8 сарын 10-ны өглөө Нараа багш, Энхээ багш хоёр бага хүүхдүүддээ монгол хэлний ярианы хичээл зааж, Саруул багш том хүүхдүүдэд Холливүүдийн кинон дахь монгол хүний дүр төрх, Чингис хааны дүрийн талаар лекц уншиж, харилцан ярилцлаа.

Энэ өдрийн үдээс хойш Индианагийн Их сургуульд монгол хэл сурч байгаа оюутнууд, Цэрэнчунт багштайгаа хүрэлцэн ирэв. Тэд яагаад монгол хэлийг сонирхон, монгол судлалаар мэргэшиж байгаагаа хүүхдүүдэд ярьж өглөө. Хүүхдүүд зөрүүлээд монгол хэлээр сонирхсон зүйлээ асууж, тэд ч монгол, англиар хариулав. Америкчууд хүртэл монгол хэл сураад байхад бид монгол хэлээ мартах ёсгүй юм байна гэсэн санааг энэ хичээлээс хүүхдүүд маань олж авсан болов уу?

Дараа нь монгол, америк оюутан сурагчид дуугаар “байлдана” гэдэг нь болов. Индианагийн их сургуулийн оюутнууд Цэрэнчунт багшийн заасан “Юндэн гөөгөө”, “Чандмань эрдэнэ”, “Багаан зан” дуунуудыг дуулсан бол манай хүүхдүүд хариуд нь “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Санйа байна уу”, “Миний аав адуучин” дууг барьснаар ерөнхийдөө тэнцсэн гэж хэлж болно.

8 сарын 11-ний өдөр, Блүүмингтон хотноо орших Wonderlab хэмээх шинжлэх ухааны музейд очиж өдрийг өнгөрөөлөө. Хүүхдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа бүхий уг музейд манай хэд маш дуртай байв.

Орой нь бид хөлбөмбөгийн хаалга авснаа зоож, хоёр баг болон өрсөлдөв. Охид хөлбөмбөгөөр хөвгүүдээсээ дутахгүй сайн тоглож байлаа.

8 сарын 12-ний өглөөнөөс эхлэн хүүхдүүд уйтгарлаж эхэллээ. Маргааш нь зуслан дуусах ёстой байсан боловч эцэг эхийнх нь энэ ажлын боломжоос болж энэ өдөр таван хүүхэд буцсан юм. Хүүхдүүд нэгэндээ дурсгалын дэвтэр хийж өгцгөөлөө. Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг л гайхсан хүүхдүүд. Эхний хоёр өдөр л ёстой удаан өнгөрсөн гэнэ, тэгээд түүнээс хойш өдөр хоног урсчихсан юм байх.

Орой нь бид хичээл заасан бүх багш нараа, бидэнд тусалсан бүх хүмүүсийг, сайхан зуслан зохион байгуулах нөхцөл бололцоо олгосон Төвд Монголын Шашин Соёлын Төвийнхнийг урьж энэ хугацаанд сурсан дуу бүжиг, эрдмээ үзүүллээ. Дараа нь хүрэлцэн ирсэн зочид,  эцэг эхчүүд, багш нарыг оройн зоогт урив. Эцэст нь үдэлтийн диско хийлээ.

Ингээд л 8 сарын 13-ны өдөр нэг нэгээрээ салан одоцгоосон билээ. Нүдэндээ нулимстай ч зүрхэндээ бага насны сайхан дуртгалтай буцацгаасан даа.

Зусланд ажилласан найман багш, ажилтан, зуслан байгуулах нөхцөл бололцоо, орчноор хангасан ТМШСТ-ийн хамт олон, ялангуяа Ажаа рэнбүчи, Чүнпэй ламтан, зусланд маань тусгайлан хандив өргөсөн Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэг (тэргүүн Санж Алтан), “Монголын андууд” байгууллага (Friends of Mongolia), Цагаанбаатар, Алимаа нарын гэр бүлд гүн талархал илэрхийлье.

Нэг л мэдэхэд уулзана даа – Хүүхдүүдийн орчуулгаар

Монгол Соёлын Төвийн “Монгол хэл, соёлын зуслан”-гийн хүүхдүүд жил бүр дуу сурахдаа нэг дууг нь англи хэлэнд орчуулдаг уламжлалтай юм. Хэрэв та www.dayarmongol.com – ын архивыг сайн ухвал “Халуун элгэн нутаг”, Хурдын “Санаж байна” дууны англи орчуулгыг үзэж болно.

Энэ удаад хүүхдүүд маань тав таваараа зургаан хэсэгт хуваагдаад, “Нэг л мэдэхэд уулзана даа” дууг хоорондоо хэлэлцэн маргалдан байж орчууллаа. Дууг сурахдаа орчуулгыг нь давхар хийхэд хэд хэдэн сайн тал байдаг юм. Нэгд, үгийг нь багш нь сайтар тайлбарлаж өгдөг, дээр нь зөв орчуулахын тулд үг бүрийн утгыг багшаасаа нарийвчлан асуудаг учраас үгээ сайн мэдэрдэг, хоёрт, орчуулж ядсаар байж өөрийн мэдэлгүй үгээ цээжилчихдэг, гуравт, яруу найргийн мэдрэмж, соёлтой болдог гэх мэт. Ингээд дууныхаа үгийг хүүхдүүдийнхээ орчуулгын хамт хүргэвэл:

Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшилдсөн
Алсын уулс цэнхэртэнэ ээ
Миний хайртай ээжийн минь
Амьдран суугаа нутаг даа

Салхинаас ч хурдан болоосой
Нисээд очмоор санагдана аа
Саравчлан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Харвасан сумнаас хурдан
Нисээд очмоор санагдана аа
Харуулдан суугаа ээжтэйгээ
Харьж л очоод золгоно доо.

Саравчлан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Group #1

The fog and mist coming together
The far away mountains turning bluer
This is the land
Where my lovely mother lives

I  wish I was faster than the wind
So I could float there with the breeze
Soon I will be united with my mother
Who is blocking the sun with her hand

In my mind, I want to fly there
Faster than the shooting arrow
Soon I will greet my mother
Who is guarding my arrival

Soon I will be united with my mother
Who is blocking the sun with he hand

Group #2

Place where smoke and fog
Collide and where mountains seem blue
This is where my lovely mother lives

I wish I was faster than wind
So I could fly see my mom
Who is waiting for me

I wish I was faster than a shooting arrow
So I could fly to my mom
Who is waiting for me

Group # 3

Fog and smoke mixed
The mountain far away are blue
My mother that I love
She lives for our country

I wish I was faster than the wind
I fantasize about flying faster to my mama
Mom has to do this to look at me
I will meet her in a jiffy

Faster than the arrow shoot
I fantasize about flying faster to my mama
My mama is waiting to see me
When I see her I will greet her

My mama is waiting to see me
When I see her I will greet her

Group #4

Covered with fog
Far away blue mountains
My mother that I love is at her homeland

Faster than the wind
I want to fly there
To the mother looks for me

Faster than the flying arrow
I want to fly there
To the mother who is  waiting for me

The mother who is looking for me
I will meet her one day

Group #5

Full of fogs
Far away mountains will get blue
My lovely mom’s
Place that she lives

Be faster than wind
Wanting to fly to come
With my mom who is looking for me
Suddenly, one day going to meet her

Faster than going bullet
Wanting to fly and come
With my mom who is keep looking for me
When I get home, I will greet her

With my mom who is looking for me
Suddenly, one day going to meet her

Group #  6

Covered with fog and smoke
You can see the far away mountains
The mother I love
Lives in her home country

I wish I was faster than than the flow of the wind
Cause I felt like I want to fly
The mother who looks for me
We will meet one day

Traveling faster than an arrow
Feel like flying there
The mother who is waiting for me
I will go back and greet her

The mother who looks for me
We will meet one day