2007

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ ДАХЬ МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ

АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ

МОНГОЛ СУДЛАЛЫН АНХДУГААР БАГА ХУРАЛ

 

Вашингтон Ди Си

2007 оны 5 сарын 19

 

8: 00    Өглөөний цай – Хуралд оролцогчдыг бүртгэх

8: 40    Хурлыг нээж Монгол улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Равдангийн Болд үг хэлнэ.

 

9:00 – 11:30   Салбар хуралдаан – Түүх

Др. Мягмарын Саруул-Эрдэнэ удирдана

 

Буддоржийн Гантуяа (Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Соёл судлалын магистр): Америкийн анхны оршин суугчид нь Монголчууд

Дамбын Цолмон (Вашингтон Ди Си, зураач): Хүрлийн үеийн Монгол илд болон бусад зэвсэг

Баасангийн Номинчимэд (“Даяар Монгол” сонины эрхлэгч): Монголын сүүлчийн их хаан хэн байв?

Пунцагийн Баярмагнай (“Монгол мэдээ” сонины эрхлэгч, магистрант) Ю. Н. Рерихийн Монголд хийсэн аяллын далд зорилго

Хотала Лодойгийн Дугаржав (Интер Монгол сүлжээ): Үндэстэнч үзэл ба Монгол улсын хөгжил

 

11:30 – 13:00  Өдрийн хоол

 

13:00 – 14: 45 Салбар хуралдаан – Урлаг соёл, гэр бүл

Др. Арилдийн Шархүү удирдана

 

Жамьяаны Чулуунцэцэг (СУИС-ийн ахлах багш, ардын хөгжим судлаач, докторант): Монголчуудын Бийбаа хөгжим

Лувсанноровын Эрдэнэчимэг (Индианагийн Их Сургуулийн судлаач, Sc. D): “Өвгөн шувуу хоёр” дууны гүн ухааны өгүүлэмж

Дорлигжавын Баасан (Чойжин ламын сүм музейн захирал, гэвш лам): Чингис хаан ба дэлхийн соёл, шашин

Пүрэвийн Увш (Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийн захирал, профессор, Ph.D): Монгол улсын хөгжилд гэр бүлийн гүйцэтгэх үүрэг

 

14:45 – 15:00 Завсарлага

 

15:00 – 16:50 Салбар хуралдаан – Хэл шинжлэл, орчуулгын онол

Др. Гоогийн Бадан удирдана

 

Шархүүгийн Тунгалаг (Монгол Улсын Боловсролын Их Сургууль – докторант): Орчуулгад үг хэмнэх зарчмын асуудалд

Арилдийн Шархүү (Хүмүүнлэгийн Их Сургууль, Монгол улсын гавьяат багш , профессор, Ph.D): Үндэсний соёлын ялгааг орчуулгад дамжуулах арга, боломж

Лэгдэнгийн Цэрэнчунт (Индианагийн Их Сургуулийн багш): Монголын Нууц Товчоон дахь Монгол хаадын нэр, цолын гарал үүсэл, утга учир

Мягмарын Саруул-Эрдэнэ (Индианагийн Их Сургуулийн судлаач, Ph.D): Монгол хэлний хөгжил, хувьслыг Аяндаа цэгцрэх тогтолцооны онолоор тодорхойлох оролдлого

 

5 сарын 20-ны Ням гаригт Great Falls хүрхрээний дэргэд зугаалгатай.

 

АНУ дахь Монгол Улсын ЭСЯ

АНУ дахь Монгол Соёлын Төв