2009

Монгол Улсын Элчин Сайдын Яам

Монгол Соёлын Төв

АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ

МОНГОЛ СУДЛАЛЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ

АНУ ДАХЬ МОНГОЛ УРЛАГ, СОЁЛЫН АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ

ВАШИНГТОН ДИ СИ ХОТ, 2009 ОНЫ 5 САРЫН 8-9

5 сарын 8, Баасан гариг

9:00     Хуралд оролцогчдыг бүртгэн мандат олгоно.

10:00   Салбар хуралдаан:  Монгол урлаг, соёлын онол, бодлогын асуудалд

Хурлыг даргалагч: Бадамжавын Батжаргал (хөгжим судлаач, доктор)

Лувсанноровын Эрдэнэчимэг (Индианагийн Их Сургуулийн зочин судлаач, Sc.D. Associate Professor): Монгол төрийн соёлын бодлогыг шинэчлэх асуудалд

Даваадоржийн Өлзийсайхан (Дуурь Бүжгийн Улсын Академик Театр, Ерөнхий балетмэйстер): Монголын Бүжгийн урлаг ба Модерн сэтгэлгээ

Отгоны Лувсандагва (Түмэн эх чуулга): Монгол хөөмийн ангиллын асуудалд

“Монгол Соёлын Төв – Өнгөрсөн гурван жилд” тайлан мэдээ

12:00 Үдийн хоол

12:45   Keynote Speaker: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Хасбазарын Бэхбат

13:00   Хурал, чуулга уулзалтад ирсэн мэндчилгээ, илгээлтийг танилцуулна.

13:30   Салбар хуралдаан:  Монголын түүх

Хурлыг даргалагч: Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төвийн Тэргүүн, Ph.D.)

Ням-Осорын Учрал (Их Засаг Дээд Сургуулийн дэд захирал, MA): Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн үзүүлсэн нөлөө

Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал (МУҮИС-ийн багш, Ph.D.): Монгол-Татаарын түүхийг нэхэн сурвалжлах нь

Эчнээ илтгэл: Бадарчийн Нямаа (Ph.D): Каталоны атлас (1375 он) Монголын Эзэнт улсын түүхийн нэгэн чухал сурвалж болох нь.

15:00   Конгрессын Номын Сангаар аялж, Монгол ховор хуучин номтой танилцана.

19:00   Хуралд оролцогчдод зориулсан хүлээн авалт

5 сарын 9       Бямба гариг

9:00     Салбар хуралдаан   АНУ дахь Монгол урлаг, соёл

Хурлыг даргалагч: Гончигийн Ганболд (Монгол улсын Ерөнхий консул)

Бадамжавын Батжаргал (хөгжим судлаач, доктор): АНУд ажиллаж, амьдарч буй соёл урлагийн салбарын монголчууд ба тэдний хүчин зүйлийн тухайд

Э. Уртнасан (Морин хуур чуулга): АНУ дахь Морин хуур хөгжмийн өнөөгийн төлөв

Сун Мин Юн (Мариландын Их сургуулийн докторант, хөгжим судлаач): Монгол уртын дууны зарим өвөрмөц нэр томьёо, түүнийг дүйцүүлэн орчуулах нь. 

Хуралд оролцогчид АНУ дахь Монгол соёл урлагийн хөгжлийн талаар санал бодлоо хэлнэ.

12:30   Өдрийн хоол

13:30   Салбар хуралдаан   Монгол хэл шинжлэл, утга зохиол

Хурал даргалагч: Гоогийн Бадан (Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш, Ph.D.)

Лайхансүрэнгийн Амарзаяа (Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Ph.D.): Нэвтрүүлгүүдийн хэл, ярианы соёл (Mонголд үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийн жишээн дээр)

Төмөртогоогийн Түвшин (Их Засаг Дээд Сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн ажилтан): Рэнчингийн Чойном бол ардчилал, эрх чөлөө, үнэнч шударгын дууч

Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төвийн тэргүүн, Ph.D.): Орчин цагийн Монгол Хэл нь Хүн ба Хүн бусын айтай болох нь

Хурлын хаалт (Дүгнэлт)

Нийтээрээ зураг авхуулах

18:00   Хурлын төлөөлөгчдөд зориулсан концерт