Бидний тухай

АНУ дахь Монгол Соёлын Төв нь 2007 онд байгуулагдсан, Виржиниа мужийн Фоллс Чөрч хотноо бүртгэлтэй, төрийн бус, ашгийн бус, улс төрийн бус, соёл, боловсролын байгууллага юм. Анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл Монгол хэл соёлыг АНУ-д таниулах, түгээх, сурталчлах, заан сургах, АНУ-д амьдарч буй монголчууддаа хэд соёлын бүхий л талын үйл ажиллагаагаар үйлчлэх, тус улсад Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирлээ. 2007 онд байгуулагдсан дороо бидний зохион байгуулсан анхны үйл ажиллагаа бол Ардын зураач Амгалангийн бүтээлийн үзэсгэлэн, уулзалт ярилцлага, дуудлага худалдаа байсан билээ. Үүнээс хойш Олон улсын монгол судлалын бага хурал, Монгол хэл соёлын зуслан, Монгол судлалын цуврал лекц, Хөтөчтэй аялал, Насанд хүрэгчдэд зориулсан Монгол бичгийн зуслан, Монгол дахь эмнэлэгт хандив өргөх буяны ажил, АНУ-ын их дээд сургуулиудад Монголыг сурталчлах өдөрлөг зэрэг олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байна. Үүнээс гадна Увс аймгийн Малчин сумын дунд сургуульд англи хэлний иж бүрэн кабинет, Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын Соёлын төвд ардын хөгжмийн оркестрын бүрэн зэмсэг хийлгэн хандивласан болно.