Манай Хөл Бөмбөгийн Баг

Монгол Соёлын Төв нь АНУ дахь монголчуудын хүрээлэл, үйл ажиллагааг дэмждэг байгууллага билээ. Тийм ч учраас биеийн тамир, спортын үйл хэрэгт оройлон оролцдог юм. Монгол Соёлын Төв нь хөлбөмбөгийн багтай, манай баг Вашингтоны монголчуудын лийгт “Монгол Соёлын Төв” нэрээр, харин Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд “Мон Юнайтед” нэрээр тоглодог.  Манай баг Вашингтон хот орчмын лийгийн аваргаар хоёр удаа, Цомын аваргаар хоёр удаа шалгарснаас гадна “Хаан цом”, “Цац суваргын цомын” мастерс ангиллын цомыг тус тус хүртсэн билээ. Бидний хамгийн өндөр амжилт бол байгуулагдсаныхаа арван жилийн ойгоор, Лос-Анжелос хотноо болсон Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчид, ахмадын аль алиных нь аваргаар тодорсон явдал юм.

Мөн манай волейболын баг Вашингтон хотын цомыг хүртэж байв.

МСТ -ийн хөл бөмбөгийн баг